Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дугаарт Их Багш гүн ухааны мэтгэлцээнээс илүүтэйгээр оюун санааны ахуй ойлголт чухал болохыг онцолж, жинхэнэ Их Багш үнэний эрэлчдийг дотоодын Диваажингийн Гэрэл, Аялгуу, дээд түвшнүүд рүү хэрхэн хөтөлдөг тухай тайлбарласан юм.Тэгэхээр бидний саяхан анзаарсанчлан, Авид Бурханы Орон нь үлгэр шиг харагдаж байна. Тиймээс олон хүн: “Энэ бол ямар нэгэн төсөөлөл, хий үзэгдэл эсвэл хуурмаг зүйл.” гэж бодох болно. Тиймээс зарим Христэд итгэгчдийн үзэж буйгаар Буддын шашин бол нэгэн төрлийн төсөөлөл, хий үзэгдэл гэх мэт зүйл юм. Үгүй, үгүй, үгүй. Би та нарт үнэнийг хэлье: Авид Бурханы Орон оршин байдаг. Миний зарим шавь нар авшиг хүртсэний дараа тэнд очиж үзсэн, зарим нь авшиг хүртэх үедээ очиж үзсэн байдаг. Учир нь эдгээр “орнуудад” очиход удаан хугацаа шаардагддаггүй. Нэг секундэд л явчхаад, нэг секундэд л буцаад ирнэ. Секунд ч хүрэхгүй хугацаанд. Энэ бүхэн бидний оюуны буюу дотоод сувгийн нээлттэй байдлаас хамаарна. Бүх зүйл дотоодод бий. Бид түүнгүйгээр юу ч олж чадахгүй.Энэ бүхэн бидний дотоод суваг буюу “сэтгэл” гэж нэрлэдэг зүйл, эсвэл гэгээрлийн түвшин хэр нээлттэйгээс шалтгаална. Тиймээс хий үзэгдэл, төсөөлөл, хуурмаг зүйл болон бодит байдлын ялгаа нь үүнд оршино. Хэрэв орон зай нь хий үзэгдэл юм уу төсөөллийн үр дүн бол бусад хүн тийшээ очиж чадахгүй. Зөвхөн тэр хүн л очиж чадна, бас ганц л удаа очно, хоёр дахь удаагаа хэзээ ч үгүй. Учир нь энэ бол зүүд, хуурмаг зүйл. Харин орон зай нь бодитой бол хэн ч тэнд очиж чадна, түүнээс өмнө ч, дараа нь ч, хэзээд очоод уг орон зай оршин байдлыг нотолж чадна. Тиймээс бид тийм орон зайд нэвтрэх аргыг дадуулан бясалгахгүй бол тэдгээр орон зай оршдогийг мэдэж чадахгүй.Дэлхийн ихэнх шашин “Бурхан бий юу, үгүй юу? Хэрэв байдаг бол яагаад тэр вэ, үгүй бол яагаад вэ?” гэх мэтээр эцэс төгсгөлгүй мэтгэлцэх ямар нэгэн гүн ухаан, мэтгэлцээнд тулгуурладаг. За, би ч үүнээс ангид биш. Би ихэнх үед сургаалаа айлдахдаа өөр өөр шашны үзлийг тайлбарлаж, Будда Сарны тухай, Лаоз Даогийн тухай, Эзэн Есүс Диваажингийн тухай хэлсэн нь нэг л зүйл гэдгийг ойлгуулах хэрэгтэй болдог. Гэхдээ энэ бол миний зорилго биш, бас миний дуртай сэдэв ч биш.Үнэндээ энэ хэцүү. Тэгээд юу гээч? Намайг өөд болсны дараа ирэх өөр нэгэн хүн хойч үеийнхэнд “[Төгс Гэгээрсэн] Их Багш Чин Хай Буддатай адил зүйлийг хэлсэн, маргах шаардлагагүй.” гэх мэтээр дахин харьцуулж, итгэж үнэмшүүлэхийн тулд миний хэлсэн зарим үгийг нэмж оруулах хэрэгтэй болно. Ингээд л энэ нь эцэс төгсгөлгүй, цааш үргэлжилсээр байна. Тиймээс дэлхийд маш олон шашин байгаа ч үнэнийг хүсэн тэмүүлэгч хүмүүст тус болж чаддаггүй.Учир нь бид зөвхөн гүн ухааны талаар ярьдаг, харин хүмүүст зам мөрийг үзүүлдэггүй. “Зам мөр”-ийг ном судраар, үг хэлээр үзүүлэх боломжгүй, харин туршлагаар л мэдүүлдэг. Тиймээс л Будда: “Миний хурууг хар, тэгвэл та зам мөрийг олно.” гэж айлдсан билээ. Иймээс энэ хатан хэрэв Буддаг дагасан бол Буддын Орныг харж, Түүнтэй хамт очсон гэсэн үг. Хуруу гэдэг нь заавар, дагах, Их Багшид итгэх, тухайн үеийн оюун санааны ололтод чинь тохирох газар руу Их Багшаар хөтлүүлэх гэсэн утгатай. Хурууны утга нь энэ юм. Тэр хатан Буддад чин сэтгэлээсээ итгэдэг байсан бөгөөд Их Багшийн зааварт өөрийгөө бүрэн даатгасан байсан. Тиймээс тэр өдөр шоронд байхдаа үнэхээр чин зүрхнээсээ, хүсэн тэмүүлсэн сэтгэлээр энэ ертөнц хэтэрхий зовлонтой байна хэмээн Буддад залбирчээ. Төрсөн хүү нь түүнийг шоронд хорьсон байсан. Иймээс тэр ертөнц зовлон, аз жаргалгүй, тодорхойгүй байдлаар дүүрэн болохыг мэдэрчээ.Тэр Буддад хандан, Орчлон ертөнцийн илүү тогтвортой, илүү хайр энэрэлтэй, илүү нигүүлсэнгүй зарим Орон, газруудад очихыг хүсэн залбирсан юм. Тэгээд Будда залран ирж, түүнийг тэр Орон руу авч явжээ. Авидын Орноос буцаж ирснийхээ дараа тэр өөрийн ахуй ойлголтыг бичиж үлдээжээ. Ийнхүү эдгээр нь түгэн тархжээ. Ингэж хүмүүс түүнийг олж авч хэвлэсэн байна. Өнөөдрийг хүртэл бид тэдгээрийг анхны бүрэн хувилбараар нь хадгалсаар ирсэн.Гэвч олон хүн энэ Судрын агуулгыг мэддэг ч Авид Бурханы Оронд очиж үзэн, мэдэрсэн хүн цөөн. Христийн шашинд ч адил. Хэрэв бид чин сэтгэлээсээ өөрийгөө зориулдаггүй, олон төрөл дамжин сүнслэг хандлагаар адислагдаагүй бол жирийн Христэд итгэгч Библид дурдагддаг Хоёрдугаар Диваажин, Гуравдугаар Диваажин, Бурханы (дотоод Диваажингийн) Гэрэл, Бурханы (дотоод Диваажингийн) Аялгууг мэдрэхэд хэцүү. Жишээлбэл, Христийн шашинд Бурханы Дотоодын Хаант Улсын тухай зарим ахуй ойлголт байдаг. (Эзэн) Есүс баптисм хүртэх үедээ Диваажингаас цагаан (дотоод Диваажингийн) Гэрэл харсантай адил. Диваажингаас Ариун Сүнс цагаан тагтаа мэт дүрээр бууж ирсэн гэдэг шүү дээ.Санаж байна уу? (Тийм.) Өнөөдөр бидний хэд нь ийм өндөр ахуй ойлголттойгоор баптисм хүртэж байна вэ? Эсвэл Мосе Синай ууланд очихдоо Бурханыг их дөл мэт харсан. Тиймээс Бурхан их дөл, агуу (дотоод Диваажингийн) Гэрэл болон үзэгджээ. Үнэндээ тэнд зөвхөн агуу (дотоод Диваажингийн) Гэрэл гэж хэлсэн байдаг. Бурхан бол агуу (дотоод Диваажингийн) Гэрэл бөгөөд Бурханы Дуу хоолой аянгын Аялгуу/Чимээ/ мэт, олон усны Аялгуу /Чимээ/мэт байдаг. Иохан Диваажинд бүрээний Аялгуу сонссон. Мөн өөр нэгэн хүн Гуравдугаар Диваажинд өргөгдсөн гэх мэт. Өнөө үед хэн ийм төрлийн ахуй ойлголттой байна вэ? Маш ховор, маш ховор шүү.Христийн Хаант улсад зарим онцгой гэгээнтэн байдаг бөгөөд тэд Библид дурдсан эдгээртэй төстэй ахуй ойлголт үзсэн байдаг. Гэвч жирийн Христэд итгэгч, бүр жирийн Буддын шашинтан ч эдгээрийг мэдэрч чаддаггүй. Тиймээс бодит ахуй ойлголтгүй бол шашин утгаа алддаг. “Гэгээрсэн” гэж нэрлэгддэг хүн бол хүссэн үедээ ийм төрлийн (дотоод Диваажингийн) Гэрлийн Оршихуй, Гэрлийн Түвшин, Оршихуйн Гэрлийн Ертөнцүүдэд очиж чаддаг хүн юм. Ядаж миний тэдгээр шавь “гэгээрсэн” гэж нэрлэгддэг. Учир нь тэд (дотоод Диваажингийн) Гэрлийг мэдэрдэг.“Гэгээ-р-сэн” гэдэг нь (дотоод Диваажингийн) Гэрэлтэй байж гэмээнэ “гэгээрсэн” болно гэсэн утгатай. (Дотоод Диваажингийн) Гэрэл таны дотор бий. Христийн шашны Библид “Дотоод Гэрэл тань харанхуй болохоос сэрэмжил.” гэсэн байдаг. Мөн: “Хэрэв мэлмий тань ганц чигт байвал бүх бие тань Гэрлээр дүүрнэ.” гэдэг.Тэнд үргэлж (дотоод Диваажингийн) Гэрэл, (дотоод Диваажингийн) Гэрлийн тухай дурддаг. Мөн Бурханы олон төрлийн (дотоод Диваажингийн) Аялгууны тухай, аянгын Аялгуу /Чимээ/, олон усны Аялгуу /Чимээ/, Диваажингийн бүрээний Аялгуу, босоо ятгын Аялгуу гэх мэт янз бүрийн зүйлсийн тухай дурддаг. Бид Бурханыг огт харахгүй байлаа ч ядаж л Бурханы илрэл болох Түүний (дотоод Диваажингийн) Гэрлээс заримыг харах, эсвэл Диваажингаас цуурайтах Диваажингийн Хөгжмийг сонсох ёстой. Ингэснээр бид Диваажинд маш ойр байгаагаа баттай мэднэ. Хэрэв бид Авид Бурханыг харахгүй, эсвэл тэр оронд очиж чадаагүй байлаа ч ядаж л Авид Бурханы (дотоод Диваажингийн) Гэрлээс заримыг нь харна. Учир нь “Авид” гэдэг нь “цаглашгүй Гэрэл” гэсэн утгатай. Эсвэл ядаж бид (дотоод Диваажингийн) Аялгуунаас заримыг, Авид Бурханы Орны Аялгууг, жиргэж буй шувуу-хүмүүсийн (дотоод Диваажингийн) Аялгууг, навчсын (дотоод Диваажингийн) Аялгууг, бүх амьтан(-хүмүүс)-ийн (дотоод Диваажингийн) Аялгууг, эсвэл Будда нар Дээдийн Номыг айлдаж, Сургаал сургаж буйг сонсоно. Ядаж бид алсаас сонсож, ямар нэгэн байдлаар Буддын Оронд маш ойр, эсвэл Буддын Орны хилтэй холбогдож байгаагаа мэднэ. Эс бөгөөс Бурхан оршдог эсэх, Будда оршдог эсэх, ямар нэг Буддын Орон оршдог эсэхийг бид хэрхэнмэдэх билээ? Авид Бурханы тухай бас нэг зүйл хэлмээр байна. Сударт өгүүлснээр Авид Бурхан бие махбодод байж, Гэгээнтэн, иогч болон бясалгаж байхдаа 48 тангараг тавьжээ. Түүний нэг тангараг нь энэ байна: Хэн нэгэн нас барах мөчдөө Түүний нэрийг сонсож, Түүнд ганц удаа ч атугай чин сэтгэлээр, мэдээж, бүрэн зориулалт, хүсэн тэмүүллээр залбирвал Тэр тэр хүнийг Авидын Оронд, Өөрийн Оронд аваачна. Гэвч сударт өгүүлснээр Түүний Орон бол бэлэн бүтээгдсэн Орон, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан Орон, эсвэл аль хэдийн хоосон, хүлээж байсан газар биш юм. Түүний Орон нь Түүний Өөрийн Сүнслэг Хүч, Өөрийн даяанчлал, сахилга батаар бүтээгдсэн юм.Буддын шашныг Христийн шашнаас ялгаруулж харагдуулдаг зүйл нь энэ юм. Учир нь Христэд ийм богино догол мөрүүдээр юу хэлэх гэснээ бидэнд дэлгэрэнгүй тайлбарлах хангалттай цаг байгаагүй. Эсвэл Тэр тайлбарласан байж магадгүй ч мэдээлэл нь сүмд хэт их байсан тул тэд хассан байх. Эсвэл Тэр тайлбарласан байж магадгүй ч тухайн үеийн эрх мэдэлтнүүд устгасан ч байж мэднэ. Юу ч тохиолдож болно, юу ч.Одоо би та нарт Авид Бурханы тухай ярья. Тэр даяанчлан бясалгаж, бясалгалын ариун чанарыг дадуулж байхдаа хожим Өөрийн бүтээсэн Орон нь болор мэт тунгалаг, алмаз мэт нандин байх бөгөөд чин сэтгэлээсээ хүссэн хэн боловч тийш үргэлж очиж чадна гэж тангараг тавьжээ.Тэгвэл миний үүнийг та нарт хэлж буйн гол учир юу вэ? Учир нь ариун чанар, хүч чадалтай агуу Их Багш биднийг бүр Өөрийн Орондоо хүртэл аваачиж чадна. Тэр бидэнд зориулж шинэ Диваажин бүтээж чадна. Энэ нь Эзэн Есүсийн “Миний Эцгийн Гэрт олон Орд харш бий.” гэж хэлсэнтэй адил юм.Photo Caption: “Алслагдсан байдал нь зөвхөн бие махбодын хувьд юм”











