Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 6-р сарын 17
6-р сарын 13-нд Израил улс 20 гаруй сууринд нүүлгэн шилжүүлэх тушаал өгч, дараа нь Ливаны өмнөд хэсэг даяар Хезболлагийн 70 гаруй байнд цохилт үзүүлжээ. Тулалдаан [Ливаны] Бофор цайзын хонгилын сүлжээний орчим үргэлжилж байна. (Нью-Йорк Пост)
Франц улс Mission Liberté250 баярын арга хэмжээгээ [АНУ-ын] Эрх чөлөөний хөшөөний дээгүүр Патруль де Франс нислэг үйлдэн эхлүүллээ. [АНУ-ын] Зүүн эргээр нэг сарын турш үргэлжлэх аян нь Франц-Америкийн нөхөрлөлийн 250 жилийн ойд хүндэтгэл үзүүлж, Америкийн хувьсгалын үеэр Франц улсын үзүүлсэн нууц болон цэргийн шийдвэрлэх дэмжлэг буюу 1776 оны зэвсгийн нууц нийлүүлэлт, халхавч компани байгуулахаас эхлээд Маркиз де Лафайеттын аян дайн, [АНУ-ын] Йорктаун дахь Франц-Америкийн ялалт хүртэлх үйл явдлуудыг онцолжээ. (Гүүд Ньюс Нетворк)
Унгарын шинэ засгийн газар өмнөх засгийн газрынхаа хоригийг цуцалсны дараа Европын Холбоо [ЕХ] даваа гарагт Украин (Урейн) улстай гишүүнчлэлийн хэлэлцээрээ сэргээж, бүх гишүүн орон Украин (Урейн), Молдова улсуудтай ЕХ-нд элсэх хэлэлцээрийн эхний багцыг нээх зөвшилцөлд хүрэх боломж бүрдлээ. ЕХ-ны удирдагчид үүнийг одоо үргэлжилж буй шинэчлэлийн үед стратегийн дэмжлэг хэмээн тодорхойлж байна. (Ли Монде)
Их Британи, Австрали, Канад улсууд Израил-Палестинчуудын хооронд урт хугацааны, орон нутгийн түвшний энхийг цогцлоох үйл ажиллагааг дэмжихээр 3 сая фунт. Стерлингийн Олон улсын энх тайвны санг байгууллаа. Энэ нь хоёр улсын шийдэлд чиглэсэн өргөн хүчин чармайлтын нэг хэсэг бөгөөд хүмүүнлэгийн тусламж, хүчирхийлэл үйлдэгч оршин суугчдад тавьсан шинэ хориг, Газын 20 зүйлт төлөвлөгөөг нөхөж буй бол гурван улсын Гадаад хэргийн сайд нар Хамас бүлэглэлийг татан буулгах, өсөн нэмэгдэж буй антисемитизмтэй тэмцэх амлалтаа мөн дахин бататгажээ. (Gov.uk)
ЕХ-ны Цагаачлал ба орогнолын гэрээ хэрэгжиж эхэлж, заавал хийх хилийн шалгалт, орогнол хүсэх, буцаах ажиллагааг илүү түргэвчилсэн журам, ЕХ даяарх хүлээн авах стандарт, байнгын эв санааны нэгдлийн механизмыг нэвтрүүллээ. Энэ нь хилийн шинэ технологийн систем, цагаачлалын дипломат ажиллагааг багтаасан өргөн хүрээний цагаачлалын стратегийн нэг хэсэг бөгөөд Тус комисс хууль бус хил нэвтрэлт хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 55%-иар буурсан гэж мэдэгджээ. (Европын Комисс)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хо Ши Мин хотын оршин суугчид 6-р сарын 13-нд ширүүн борооны үеэр шуурганы үүлэн дээр олон өнгөөр солонгорсон үүлийг харжээ. Энэхүү ховор агшныг хот даяарх байшингийн дээвэр, хорооллуудаас гэрэл зурагт буулгасан гэрчүүд үүнд ихэд баярласан байна. (Тань Ньень)
АНУ-ын Үндэсний тагнуулын албаны ажлаа өгч буй захирал Тулси Габбард (веган) АНУ-ын татвар төлөгчдийн хөрөнгөөр гадаадын 30 гаруй оронд 120 гаруй биологийн лабораторийг санхүүжүүлж, дэмжсэн тухай нууцаас гаргасан мэдээллийг нийтэлж, зарим нь аюултай өвчин үүсгэгчидтэй ажиллаж байсан хэмээгээд эрсдэлтэй хоруу чанарыг нэмэгдүүлэх судалгааг зогсоохыг уриалжээ. (Нью-Йорк Пост)
Пентагон нууцын ангиллаас гаргасан Нисдэг үл мэдэгдэх биет [НҮМБ]-ийн шинэ багц файлыг нийтэлсэн бөгөөд үүнд чимээгүй, гэрэлтсэн бөмбөлөг хэлбэрийн биетүүд бөөнөөрөө хөдөлж, хэлбэрээ өөрчилж, зарим тохиолдолд жижиг гэрлүүд болон хуваагдаж буйг харуулсан 53 баримт бичиг, 10 зураг, 6 видео, АНУ-ын НАСА [Агаарын тээвэр, сансрын уудмыг судлан шинжлэх үндэсний төв]-ийн гурван аудио бичлэг багтжээ. Мөн 2023 онд АНУ-ын Баруун бүсийн дээгүүр зохион байгуулалттай гэрлийн бөөгнөрөл ажиглагдсан тухай нэмэлт тайлангууд, 2008 онд [Зимбабвегийн] Хараре нисэх буудлын дээгүүр диск хэлбэрийн биет байсан тухай ТТГ [Тагнуулын төв газар]-ын мэдээлэл орсон бөгөөд бүгдийг энэ оны эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Трампын гарын үсэг зурсан ил тод байдлын удирдамжийн дагуу нийтэлжээ. (Түөй Трэ)
Нойрыг эрхэмлэдэг жирэмсэн эмэгтэйчүүдийн түгшүүр мэдэгдэхүйц бага байдаг. [АНУ-ын] Вашингтоны Их Сургуулийн шинэ судалгаагаар жирэмсний болон төрсний дараах үеийн нойрны алдагдал нь төрөхийн өмнөх үеийн түгшүүр, хий үзэгдэл-албадлагын эмгэгийн шинж тэмдгийн үр дагавар бус, харин ихэвчлэн тэдгээрээс өмнө илэрч, өдөөдөг болохыг тогтоожээ. Судлаачид эхийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд эрт үеийн арга хэмжээ болгон илүү сайн амрахад анхаарал хандуулахыг зөвлөж байна. (СкайТех Дэйли)
Ази суулт гэж мөн нэрлэдэг гүн суулт нь ташаа, өвдөг, шагайг бэхжүүлж, уян хатан байдал, урт хугацааны хөдөлгөөнт чадварыг нэмэгдүүлэн, нурууны өвдөлтийг намдааж чадна. Насанд хүрэгчид удаан хугацаагаар сандал дээр сууснаас хүүхэд ахуйн энэ байгалийн чадвараа ихэвчлэн алддаг ч тогтмол дасгал хийвэл аюулгүйгээр сэргээх боломжтой гэж мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Гэхдээ үе мөчний, эсвэл нурууны өвчтэй хүмүүс энэ хөдөлгөөнийг хүчээр хийхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь бие даан хөдөлж чадах нийт чадвараа хадгалах нь хамгийн чухал юм. (ВнЭкспресс)
Шинэ судалгаагаар ахмад настнууд хурднаас илүү аюулгүй байдлыг чухалчилж, алхах хэв маягаа өөрчилдөг болохыг харуулжээ. Унахаас сэргийлэхийн тулд шагайн үеэ хөшүүн байлгаснаар ахмадууд илүү их энерги зарцуулж, хурдан ядардаг. Мэргэжилтнүүд урт хугацааны хөдөлгөөнт чадвар, бие даасан байдлыг хадгалахад туслахын тулд тай чи зэрэг тэнцвэрийн дасгал хийхийг зөвлөж байна. (СкайТех Дэйли)
Аргентины Тринити хойг дахь Эсперанза станцад 6-р сарын 6-нд 15.4°C бүртгэгдсэн нь хэвийн хэмжээнээс ойролцоогоор 20°C-аар өндөр өвлийн дээд үзүүлэлт бөгөөд тухайн газрын өмнөх өвлийн дээд хэмжээг 2°C-аар давжээ. Эрдэмтэд үүнийг хойд зүгийн хүчтэй дулаан салхитай холбон тайлбарласан ба ойролцоох арлуудад бороо орж, мөсөн гол хайлж буй нь ажиглагджээ. (VTC Ньюс)
[Их Британийн] Эксетерийн Их Сургуулийн судалгаагаар далайн түвшин нэмэгдэх нь ирэх зуунд мангро модны ойг нүүрстөрөгч шингээгчээс ялгаруулагч болгон хувиргаж болзошгүйг тогтоожээ. Эргийн үер моддыг үхүүлж, түрлэгийн хөрсийг элээх үед хуримтлагдсан хүлэмжийн хий ялгарч болзошгүй юм. Судлаачид энэ өөрчлөлтийг уур амьсгалын төлөвлөгөөнд тусгах ёстой гэж хэлсэн байна. (СкайТех Дэйли)
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага [ДЭМБ]-ын Европын товчоо тив даяар халууны давлагаа эрчимжиж байгаатай холбогдуулан халуунаас эрүүл мэндээ хамгаалах шинэчилсэн удирдамж гаргалаа. Тус төлөвлөгөөнд засгийн газрууд цаг агаарын ийм үзэгдэлд бэлтгэх, даван туулах 8 арга хэмжээг тусгажээ. ДЭМБ-ын мэдэгдсэнээр, Европ тив бусад бүх бүс нутгаас хурдтай дулаарч, 4 жилийн хугацаанд халалттай холбоотойгоор 200,000 гаруй хүн нас барсан гэж мэдэгдсэн байна. Удирдамжийн үндсэн 8 элемент:
1. Засаглал: Нийтийн өөр өөр салбар газруудын хооронд тодорхой манлайлал, зохицуулалт бий болгох. 2. Сэрэмжлүүлэх тогтолцоо: Шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөөтэй шууд уялдсан найдвартай халууны сэрэмжлүүлэг бий болгох. 3. Эмзэг бүлгүүд: Өндөр эрсдэлтэй хүн ам, өртөмтгий бүс нутгийг тодорхойлж хамгаалах. 4. Харилцаа холбоо: Олон нийт, мэргэжилтнүүдэд хэрэгжүүлэх боломжтой, тодорхой аюулгүй байдлын зөвлөгөө хүргэх. 5. Эрүүл мэндийн системийн тэсвэрлэх чадвар: Халууны давлагааны үеэр эмнэлэг, эмнэлгийн байгууллагуудыг нэмэгдсэн ачааллыг даах чадвартай байлгах. 6. Сэрүүн орчин: Богино хугацааны амсхийлт болон урт хугацааны хотын сэрүүцүүлэх төлөвлөлтөөр халуунд өртөх эрсдэлийг бууруулах. 7. Хяналт: Яаралтай хариу арга хэмжээг хурдан тохируулахын тулд эрүүл мэндийн мэдээллийг бодит цагт хянах. 8. Үнэлгээ: Ирээдүйн халууны улиралд бэлтгэхийн тулд төлөвлөгөөг тогтмол хянаж сайжруулах. (Сүк хое & Дой сон, ДЭМБ)
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэлтүүдийн шинэ тайланд, ялгаруулалт одоогийн түвшинд үргэлжилбэл дэлхий 2030 оны орчимд аж үйлдвэржилтийн өмнөх түвшнээс 1.5°C-аар дулаарах хязгаарыг давж болзошгүй, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дулаарал 2025 онд 1.37°C-д хүрсэн бөгөөд үлдсэн нүүрстөрөгчийн төсөв [Дэлхийн дулаарлыг 1.5°C-аас доош барих боломжтой нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээ] ойролцоогоор гурван жилийн дотор дуусах төлөвтэй байна гэж анхааруулжээ. (евроньюс)
Израилын Chunk Foods гарааны компани хямд өртөгтэй веган мах үйлдвэрлэх стратегиар дамжуулан 2027 оны сүүл гэхэд ашигтай ажилладаг болохыг зорьж байна. Тус компани бага хөрөнгө шаарддаг исгэлтийн загвар ашиглан, бүхэл хэрчсэн хэлбэртэй веган стейкийн борлуулалтаа өргөжүүлж байна. (АжФандер Ньюс)
АНУ-ын томоохон жижиглэн худалдаачид майонез, цөцгийн тос, кофены цөцгий, салат амтлагч, өндөг зэрэг өдөр тутмын үндсэн бүтээгдэхүүний энгийн веган орлуулгуудыг санал болгосноор веган хооллолтод шилжих нь илүү хялбар болж байна. Шинээр эхлэгчид амьтан-хүмүүсийн сүү, бяслаг, махыг өргөнөөр олдоцтой орлуулагчдаар сольж болно. (ВежНьюс)
Их Британид алдарт талх үйлдвэрлэгч Warburtons компани веган пиццаны суурь талхыг худалдаанд гаргалаа. Тус компани 150 жилийн ойгоо сүүгүй, веган гэрчилгээтэй, пиццаны амтат суурь талхаар тэмдэглэж байгаа бөгөөд энэ нь амьтан-хүний гаралгүй орцоор бяслаг-улаан лоолийн сонгодог пиццаны амтыг шинэчлэн гаргасан байна. Warburtons үүнийг олон талт зууш эсвэл жижиг пиццаны суурь болгон сурталчилж байна. Зургаан ширхэгтэй савлагааг Их Британийн Morrisons, Asda, Sainsbury's, Tesco зэрэг томоохон супермаркетуудад худалдаалж байна. (Веган Фүүд энд Ливин)
Амьтны эрхийг хамгаалах Project Slingshot бүлэг нүүрсхүчлийн хийн камерт хөнөөж буй гахай-хүмүүсийн бичлэгийг Букингемийн ордон, Парламент, Тауэр гүүр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн яамны Лондон дахь төв байр, Тейт Модерн урлагийн музей зэрэг Их Британийн дурсгалт газрууд дээр тусган үзүүлэх замаар Лондонд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Аяны зохион байгуулагчид Их Британид гахай-хүмүүсийн 90%-ийг ийм аргаар хөнөөдөг гэж мэдэгдэн, хүчтэй өвдөлт, айдас, түгшүүр, амьсгалын зовуурь үүсгэдэг нотолгоог дурдсаны зэрэгцээ яаралтай шинэчлэл хийх, хийн камерын нядалгааны аргыг үе шаттай халах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалсан байна. (Плант Бэйсэд Ньюс)
Бангладешийн Улаан хавирган сар нийгэмлэг халууны давлагааны үеэр [Бангладешийн] Ражшахи хотод явган зорчигчид, цагдаа, жолооч нарт шүхэр, ус, гар сэнс тараажээ. Тус байгууллага мөн эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг санал болгох түр амрах төвүүд байгуулсан байна. (BSS Ньюс)
[ИБУИНВУ-ын] Шотландын нэгэн гүүрнээс нэг нохой-хүн 15 метрийн өндрөөс хад руу унасан ч зөвхөн багахан хөхөрч, гайхамшигтайгаар амьд үлджээ. Тэр гүүрний ханан дээр үсэрсэн ч дараа нь хөл алдан унажээ. Гал сөнөөгчид лабрадорын эрлийз үүлдрийн найзад завиар хүрч очиход тэр бөмбөгөө зуусаар явсан нь асран хамгаалагч болон аврагчдыг гайхшируулжээ. (Дэйли Мэйл)
Испанийн гал сөнөөгчид Малага мужид нарийн бетон завсарт гацсан муур-хүнийг алх, цүүц ашиглан амжилттай аварчээ. Бэртэж гэмтээгүй муур-хүн гэр бүлтэйгээ аюулгүй эргэн уулзсан ба энэ нь тус багийнхны амьтан-хүмүүсийг аврахад зориулсан сэтгэлийг онцлон харуулж байна. (ЕвроУикли Ньюс)
Өдрийн ухаарал хайрлах эшлэл: “Гайхамшиг оршиж буйг үргэлж анзааран харж бай.” – Америкийн нэрт зохиолч, нийтлэлч Э. Б. Уайт (AZ Quotes)
Чармиан Редвүүдийн клиник үхэлд орсон тохиолдлын хоёр хэсэгт цувралд Их Британийн оюун санааны багш, зохиолч, гипнозоор эмчлэгч Чармиан ихэр хүүхэд төрүүлсний дараах амь насанд аюултай хямрал нь хэрхэн биеэс гарахад хүргэж, амьдрал, үхэл, бие махбодын талаарх ойлголтыг нь өөрчилсөн талаар хуваалцана.
Чармиан 29 настайдаа ихэр хүүхэд төрүүлжээ. Түүний төрөлтийг маш буруу удирдсан бөгөөд төрөх замын урагдал нь анзаарагдалгүй, оёгдолгүй үлдэж, аарцаг нь хэдэн пинт цусаар дүүрч, халдвар авчээ. Арван хоногийн дараа түүнийг эмнэлэгт яаралтай буцаан хүргэсэн бөгөөд тэнд очсон анхны шөнө бүх зүйл өөрчлөгдсөн байна.
Би өөрийгөө биеэсээ хөвөн гарч байгааг мэдэрсэн. Би таазан дээгүүр хөвж, доор байгаа биеийг харж байлаа. Миний бүх оршихуй харж буй тэр ажиглагч байв. Харин миний юу ч тэр бие байгаагүй. Тиймээс энэ нь миний анхны сургамж байлаа. Би бол миний бие биш. Бие бол “миний” амьдардаг байшин төдий, харин дотор нь амьдардаг “би” нь биетэй ямар ч байдлаар холбогдоогүй, хүлэгдээгүй, түүнээс хамааралгүй юм.
Тэгээд би энэ эмнэлгийн өрөөнд хөвөн, тэр бие рүү доош харж байтал өөрийгөө дээш өргөгдөж эхэлж байгааг мэдэрсэн. Би дээш, дээш, улам дээш хөвж байлаа. Хаашаа явж байгаагаа мэдэхгүй байсан ч амар амгалан руу, хайр руу орж буйгаа, тэнд сахиусан тэнгэрүүд байгааг маш тодорхой мэдэж байсан. Тэр үед би шашин шүтлэгтэй хүн байгаагүй. Би сүнслэг хүн байгаагүй. Бясалгал ч юм уу, тиймэрхүү зүйлсийн талаар ямар ч ойлголтгүй байлаа. Тэгээд би дээш, дээш, улам дээш хөвж байв. Биеэ орхих хэцүү байгаагүй. Маш, маш амархан байсан ба айдас огт байгаагүй. Тэгэхээр энэ нь миний та бүхэнд хэлэхийг хүсэж буй нэг захиас юм. Үхэх нь хэцүү хэсэг биш. Амьдрах нь хэцүү хэсэг.
Тэгээд би дээш хөвж, тэр алтан Гэрэл рүү зүгээр л хөвөн орж байлаа. Тэр Гэрэлд таны хүсэж болох бүх зүйл байсан. Энэ бол хайр, амар амгалан, бүхнийг багтаахуй байв. Тэнд очмогцоо би энэ бол Гэр гэдгийг мэдсэн. Энэ бол миний ирсэн газар. Энд л би байхыг хүсэж байна, харин доор тэр жижиг биеийн алхаж, тоглож байгаа бүх зүйл бол миний зохиож буй нэгэн түүх төдий.
“Би” буюу тэр том “би” зохиож байгаа бөгөөд тэр нь жинхэнэ би биш юм. Тэгээд энэ нэгдмэл байдалд, алтан Гэрэл дотор би нэгдмэл байдалд оршиж, өөрөө болох энэ оршихуйн ухамсрыг мэдэрч чадсан. Тэр үнэхээр итгэмээргүй байсан. Тэр асар уудам байв. Тэр хүссэн бүхнээ хийж чадна. Зүгээр л бодлоор, зүгээр л төвлөрлөөр юуг ч бүтээж чадна. Дараагийн агшинд Есүс миний өмнө үзэгдсэн.
Тухайн үед ямар ч шашны эсвэл сүнслэг итгэл үнэмшилгүй байсан Чармиан алтан Гэрэл дотор Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-тэй нүүр тулан учирсан юм. Тэр хүний дүртэй Есүс шиг харагдаагүй. Түүний бие цагаан Гэрлээс бүтсэн байв. Түүний зүрх дүрэлзсэн цэнхэр од байсан. Түүний нүдийг үгээр дүрслэхийн аргагүй. Тэр миний мөн чанар руу л харсан. Тэр намайг хэн байсныг харсан. “Өө, би тэгж хэлэх ёсгүй байжээ. Би тэгж хийх ёсгүй байжээ.” гэж миний бодож байсан бүх зүйл Түүнд огт хамаагүй байв. Үүнийг, зарим гэмшил, ичгүүрийг мэдэрч байсан хүн нь би өөрөө байсан. Тэр үүнд огтхон ч анхаараагүй. Тэр намайг нөхцөл болзолгүй хайр, уучлал, хүлээн зөвшөөрлөөр л харсан. Дараа нь бид оюун санаандаа, миний оюун дотор телепатаар харилцаж, Тэр: “Зүрх чинь ариун учраас, хэрэв хүсвэл чи бидэнтэй хамт алтан Гэрэлд үлдэж болно.” гэж хэлсэн.
“Гэхдээ” — үргэлж нэг гэхдээ байдаг шүү дээ? — “Бид чамайг буцахыг хүсэж байна.” Надад чи заавал буцах ёстой гэж хэлээгүй, харин “Дэлхийд чиний хайр, мэргэн ухаан, эдгээх хүч үч хэрэгтэй учраас чи буцах уу?” гэж хүссэн. Тухайн үед би одоо мэддэг эдгээр зүйлийн талаар бараг юу ч мэддэггүй байсан. Гэхдээ би Түүнд: “Энд, Тантай хамт, алтан Гэрэлд байх нь миний харьяалагдах газар гэдгийг мэдсээр байж би яаж тийшээ доош буцах юм бэ?” гэж хэлсэн. Тэгэхэд Тэр Өөрийн одны нэг хэсгийг, цэнхэр одныхоо нэг цэг мэт зүйлийг авч, миний зүрхэнд тавиад, “Одоо чи Намайг үргэлж чамтай хамт гэдгийг мэдэх болно.” гэж хэлсэн.
2-р хэсэгт Чармиан дахин очно гэж огт төсөөлөөгүй газартаа өөрийгөө байгааг олж мэджээ. Буцаж ирэх маш хэцүү байсан. Явах нь маш амархан байсан. Буцаж ирэх амаргүй байсан. Чармеан Редвүүдийн клиник үхлийн тохиолдлын 2 хэсгийн 2-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Нөгөө ертөнц КҮТ ба чармиан редвүүд)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх